ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үхрийн ордны шинэ долоо хоногийн зурхай

    ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
    Аливааг эхлүүлэх, үндэс суурийг нь тавихад сайн. Шинэ найз нөхөдтэй болох, эмчилгээ хийлгэж эхлэх, сурч боловсрох, аян замд гарахад сайн. Садан төрлийн харьцаа холбоо бэхжинэ.

    МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
    Өөрчлөлт хувьслын бэлгэдэлт өдөр. Өнөөдөр эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Нөлөө бүхий хүнд хандаж дэмжлэг хүсвэл заавал туслана. Мөн хүлээн авалт, уулзалт, арга хэмжээ зохион байгуулахад өлзийтэй. Зарга мэдүүлвээс заргаа авна.

    ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
    Хариуцлагатай өдөр. Ажилдаа нягт нямбай, хариуцлагатай хандвал амжилтад хүрнэ. Бүгдийг урьдчилан сайтар бодолцсон бол шинэ ажил эхлэж болно. Санаачлагатай, идэвхитэй байвал үнэлэмж дээшлэнэ. Ховонд өртөхөөс болгоомжил. Санхүүгийн ажиллагаанд таагүй.

    ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
    Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлэхэд сайн.

    БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
    Өдрийн энергийг өөртөө шингээж аюул заналаас өөрийгөө хамгаал. Ганцаардалд автах, гуньж гутрах, мөн залхуурах нь бие махбодын өвчлөлийн шалтгаан болно. Харилцаа холбоогоо өргөжүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүл. 

    БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
    Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа сайтар нягтал.

    НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
    Ариун бус бүхнээс салах өдөр. Энэ нь ажил хэрэг, сэтгэл санаа, үйл хөдлөл гээд бүхий л зүйлд хамаатай. Өнөөдөр ямар ч чухал ажлыг эхлэхээс зайлсхий. Өдөр тутмын ажилдаа шамд. Санхүүгийн асуудалд хянуур байхад илүүдэхгүй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй