ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Загаснуудыг энэ долоо хоногт юу хүлээж байна вэ?

    ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
    Баяр хөөртэй, урам зориггой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.

    МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
    Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.

    ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
    Урьдны амьдрал, улирсан учрал, хуучны нөхөд гээд өнгөрсөнтэй холбоотой бүхэн сэргэх өдөр. Хуучин найз нөхөд, эсвэл амраг таныг хайж ирж магад. Зарим хүний амьдралд нэгэнт болоод өнгөрсөн үйл явдал арай өөр хувилбараар давтагдаж болно.

    ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
    Харьцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.

    БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
    Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар.

    БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
    Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

    НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
    Нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй