ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хонинуудад энэ долоо хоногт юу тохиолдох вэ?

    ДАВАА, 2017 ОНЫ 12 САРЫН 04
    Бясалгал ариусал, ухаарлын өдөр. Гоо сайхан, эрүүл мэнддээ санаа тавьж, биеэ арчилбал үр дүнтэй. Эрүүл агаарт гарах, биеийн хүчний хөдөлмөр хийх, газар шороотойгоо харьцах нь таны сэтгэл зүй, бие махбодод сайн. Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл түвшин бай.

    МЯГМАР, 2017 ОНЫ 12 САРЫН 05
    Чухал бүх асуудлыг барьж авалгүй хойшлуул. Хэрвээ та хэт их зүтгэвэл хүнд байдалд орно.Сэтгэл санаа хямарч болзошгүй тул бусдын сөрөг нөлөө ятгалгад автахаас болгоомжил. Бие сэтгэлээ ариусга. Бодсон буюу хэлсэн муу үг биелэх магадлалтай тул бодлоо хяна.

    ЛХАГВА, 2017 ОНЫ 12 САРЫН 06
    Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

    ПҮРЭВ, 2017 ОНЫ 12 САРЫН 07
    Ууч энэрэнгүй байх өдөр. Бусдад хандаж буй хандлагаар ажил төрлийн амжилт тодорхойлогдоно. Өдрийн үр нь амьдралын мөн чанарт нэвтрэхэд амгаланг, бясалгахуйг сонгодгоороо онцлог юм. Хэрвээ та хүсвэл амьдралын мөн чанар, нууцад нэвтэрч чадна.

    БААСАН, 2017 ОНЫ 12 САРЫН 08
    Ажил төрөл, бодол санаагаа цэгцлэн бясалгах, амсхийх өдөр. Сайтар хөдөлж, биеийн чилээг гаргавал ажиллах чадвар нэмэгдэнэ. Уран бүтээлчид, тэр дундаа зураач, хөгжимчдийн онгод орж, сайхан бүтээл туурвина.

    БЯМБА, 2017 ОНЫ 12 САРЫН 09
    Тайван байхыг хичээ. Ямар ч хүнд асуудал тулгарсан битгий бухимдаж сандар. Хов жив ярих, бусдын ятгалгад автах, бодлогогүй үйлдэл хийхээс болгоомжил. Гоо сайхан, эрүүл мэндээ анхаарч, биеэ арчилбал үр дүн сайтай.

    НЯМ, 2017 ОНЫ 12 САРЫН 10
    Сайн өдөр. Шинээр эхлэх ямар ч үйл амжилтанд хүрнэ. Шинэ ажилд орох, гэрээ хэлцэл байгуулах, харилцааны ээдрээг гаргах, учир зүйгээ ололцоход тохиромжтой. Эд зүйл худалдан авах, нүүдэл суудал хийхэд сайн. Санхүүгийн аливаа ажиллагаа амжилтанд хүрнэ.

    Эх сурвалж: Зурхайчин

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй