ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Танилц: 2020 он хүртэл агаарын бохирдлын эсрэг хийх ажлууд

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө агаарын бохирдлын эсрэг дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

    Тухайлбал,

    • "…Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. 
    • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах "УТААГҮЙ ХОТ 2030" төсөл хэрэгжүүлж, хүрэх үр дүнг тодорхойлно.
    • Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг УРАМШУУЛАХ ТОГТОЛЦООГ бий болгоно.
    • 100кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон халаалтын зуухнаас ялгарах үнс, ТООСОНЦРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛНА.
    • Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
    • Байгаль орчин, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйлчилгээ болон байгалийн нөөцийн хууль бус ашиглалтад тавих хяналтыг сайжруулна.
    •  Агаарын бохирдлыг бууруулах НОГООН ТЕХНОЛОГИ нэвтрүүлнэ.
    • Агаарын бохирдол үүсгэгчдийг хүний эрүүл мэндэд хортой байдлаар нь эрэмбэлэн тогтоож, эрүүл мэндэд хамгийн их хор хүргэж буй эх үүсвэрт анхаарал хандуулж ажиллана.
    • Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулсан, ногоон хөгжилд тулгуурласан үйлдвэрлэлийг дэмжсэн, эдийн засгийн өсөлт бий болгож, иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлнэ" гэж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан байна. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй