ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Батхуяг: Айл бүр авдартай байдаг уламжлалыг сэргээхээр 1000 ширхэг авдар үнэгүй тараана

    "Гэрэлт Эдлэл" ХХК “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1000 авдар үнэгүй тараах гэж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус компанийн захирал Н.Батхуяг "Монгол үндэсний тавилгыг дэлгэрүүлж, хөгжүүлэхэд оршино. Монголчууд эрт дээр үеэс айл болгонд авдартай байдаг уламжлалтай байсан. Гэтэл энэ өв соёл нь алдагдаж байна.

    Түүний дотор бурхны авдар хэмээн эцэг өвгөдийн маш хүндтэй авдар байсан. Энэхүү бурхны авдар мартагдан, сүүлийн жилүүдэд мөнгөний мод, гахай гэх мэт зүйлсийг шүтдэг болсон. Тиймээс бид энэ бүгдийг өөрчилж, 1,000 ширхэг бурхны авдар тараах гэж байгаа юм. Авдар авах хүсэлтэй хүмүүсийг Хайлаастад байрлах үйлдвэр дээрээ бүртгэж байна.

    Очихдоо иргэний үнэмлэхтэйгээ ирэх хэрэгтэй. Мөн бид аж ахуйн нэгжүүд рүү бидэнд шилдэг ажилчдаа санал болгох албан бичиг илгээж байгаа. Арванхоёрдугаар сарын 3-нд UB Palace-д бүртгүүлсэн хүмүүсийнхээ авдрыг өгч,  үндэсний тавилгуудыг таниулах арга хэмжээг зохион байгуулна" гэлээ.  

    Уг авдар нь зах зээл дээр 20,000 төгрөгөөр борлуулагддаг юм байна. Та бүхэн авдар авахыг хүсвэл 94095555, 96220101, 96110101 дугааруудаар холбогдож мэдээлэл авах боломжтой аж.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй