ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гурван ихэр хүүхэд мэндэллээ

    Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу 11 дүгээр сарын 29-ны өглөөний 8 цаг 40 минутад БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна. Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэд 2200гр, 2150гр, 2140 граммын жинтэй төрсөн бөгөөд эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.

    Гурван ихрийн ээж Б.Солонго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикд ажилладаг бөгөөд 3 дахь төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь Орхон аймагт 3 ихэр хүүхэд төрсөн 2 дахь тохиолдол бөгөөд үүнээс 13 жилийн өмнө Орхон аймгийн иргэн н.Гэрэлмаа гурван ихэр охин төрүүлж байжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй