ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дизайнер Б.Номунгэрэл Монгол дээлээ Бангкокт танилцууллаа

    Тайландын нийслэл Бангкок хотноо болсон  "Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017" загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр  Monalun брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч  Б.Номунгэрэл оролцжээ.

    Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбооны оролцоотойгоор 2011 оноос хойш зохиогдож байгаа билээ.

    Энэ удаагийн торгоны шоунд дэлхийн 30 гаруй орны загвар зохион бүтээгчид өөр өөрийнхөө орны онцлогийг тусгасан хувцасыг тай торгоор бүтээж оролцсоноороо онцлог болов. Загвар зохион бүтээгчдийн урласан хувцасыг 21 орны элчин сайд нарын гэргий нар өмсч танилцуулав. Түүнээс гадна, тус төслийн хүрээнд 11 дүгээр сарын 23-ны өдөр загвар зохион бүтээгч Б.Номунгэрэл өөрийн коллекцийг танилцуулжээ.

    Эх сурвалж: Гадаад харилцааны яам

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй