ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Шижирбат “Asia’s Got Talent’s” шоуны Гранд пиналд шалгарлаа

    “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг авьяаслаг залуу Б.Шижирбат “Asia's Got Talent's” шоунд оролцож буй. Тэрбээр хоёр дахь шатны шалгаруулалтдаа “Алтан баззер”-ийн эзэн болж, хагас шигшээд шалгарсан юм. Харин хагас шигшээ тоглолтын шалгаруулалт цахимаар үзэгчдийн санал, дэмжлэгийг авах байсан. Тэгвэл санал хураалтын дүн гарч, Б.Шижирбат пиналын тоглолт буюу шилдэг есөн оролцогчийн тоглолтод шалгарсан байна.

    Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Дүн гарлаа. Санал хураалт эхэлснээс хойш бараг фэйсбүүкээр зодолдох шахсан. Дахиад ганц удаа хөл дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ баярлалаа. 12 дугаар сарын 7-нд Гранд пинал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт болно. Цаг бага байгаа ч байгаа бүхнээ гаргах болно” гэжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй