ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Дэлгэрмаа: Боловсролын яамны 500 сая гэж дуугарсан өргөтгөлийг 50 саяд барьж чадлаа

    “Сайхан бүсгүй” Фэйсбүүк группийн бүсгүйчүүд 50 сая төгрөгөөр Хан-Уул дүүрэг, Яармагийн эцэст байрлах 73-р цэцэрлэгт 110 мкв талбай бүхий өргөтгөлийг барьж өгчээ. Энэ талаар тус группийн админ Б.Дэлгэрмаа: "Боловсролын яамны 500 сая гэж дуугарсан өргөтгөлийг 50 саяд барьж чадлаа бид. Баярлаад уйлах нь эээ" гэж группдээ нийтэлжээ. 

    Тэд барилгын ажлыг өнгөрсөн 9-р сараас эхлэн гүйцэтгэж ашиглалтад бүрэн нийцсэн цэцэрлэгийг өнөөдөр хүлээлгэн өгсөн юм. 130 мянга гаруй гишүүдтэй “Сайхан бүсгүй” групп өмнө нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулж, “Манна” асрамжийн төвд болон н.Цэлмэг охинд хагалгааны хандив цуглуулж өгсөн гээд томоохон ажлуудыг группийн эмэгтэйчүүдийн хандиваар хийжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй