ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?

    Хүйтэн сэрүүний улиралд бидний арьсанд тохиолддог хамгийн том асуудал бол хүйтний, утааны цочролоос үүдсэн хуурайшилт болон улайлт юм. Хүйтэн агаараас гэнэт дулаан байшинд орох үед температурын огцом ялгаа нь  арьсанд цочрол өгдөг бөгөөд тасалгааны агаар нь халаалтаас үүдэж хэт хуурай байдаг учраас бидний арьс чийгээ алддаг. Тиймээс бид зөвхөн танд зориулан өвлийн улиралд арьсаа илүү зөөлөн, булбарай байлгахын тулд өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой шилдэг 6 зөвлөмжийг хүргэж байна.

    1. Чийгшил, чийгшил бас дахин чийгшил 

    Өвлийн улирлын хатуу ширүүн цаг агаар, гэр доторх халаалтаас хамгаалах хамгийн эхний арга бол арьсаа сайтар чийгшүүлэх явдал юм. Ялангуяа хүйтний улиралд та арьсандаа илүү их чийгшил өгөх бүтээгдэхүүнийг сонгох нь чухал.

    2. Зөөлөн цэвэрлэгээ

    Цэвэрлэгээ гэдэг бол арьсаа эрүүл толигор хэвээр хадгалах хамгийн эхний үндэслэл болдог. Тэгвэл та хүйтэн температурт хатуу ширүүн нүүр цэвэрлэгчээс татгалзан, нүүрний саван, нүүр цэвэрлэгч шингэнийг сонгохдоо чийгшүүлэгч бүтэц өндөртэйг нь сонгох нь чухал.

    3. Унтахын өмнөх арчилгаа

    Шөнийн цагаар хүний бие чийгшлээ хурдан шингээдэг тул орой унтахдаа нүүрэндээ чийгшүүлэгч эмульс түрхэж, түүнчлэн гар, хөмсөг, хөл, өвдөг зэрэг нимгэн арьстай хэсгүүддээ тос түрхэж унтаж байгаарай.

    4. Халуун уснаас татгалзах

    Мэдээжийн хэрэг халуун устай ваннд орох нь хүйтэнд гадуур даарч явсны дараах хамгийн сайхан сонголтуудын нэг байдаг. Гэтэл халуун ус нь арьсыг чийгшүүлэхэд зориулагдсан хүний биеийн байгалийн тосыг үгүй хийдгийг та мэдэх үү. Тиймээс та усанд хэвтэх, шүршүүрт орохдоо халуун уснаас аль болох татгалзаж, арьсаа чийгшүүлэхээ бас битгий мартаарай.

    5. Арьсаа гуужуулах

    Та арьсаа 7 хоногт 1-2 удаа тогтмол гуужуулагчаар цэвэрлэж байгаарай. Эс бөгөөс хуучин арьс арьсны нүх сүвийг бөглөж, бохирдол үүсгэн, чийг тосны тэнцвэрийг алдагдуулдаг байна.

    6. Зөв бүтээгдэхүүн сонгох

    Бид өдөр тутамдаа гар нүүрээ угаахад усны хатуулаг, савангийн шүлтлэг чанар зэрэг нь бидний арьсыг хуурайшуулах гол үндэс болж өгдөг. Иймээс аль болох усаа цэвэршүүлсэн шүүлтүүртэй ус хэрэглэх хэрэгтэй ч тэр бүр боломжгүй учраас өөрийн хэрэглэж буй савангаа зөв сонгох хэрэгтэй.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй