ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Олимпийн аварга Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одонгоор шагнана

    Энэ жил төрийн дээд одонг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд гардуулна. “Чингис хаан” төрийн дээд одонг төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд хүртээдэг.

    “Чингис хаан” одон хүртэх магадлалтай хүмүүсийн тоонд Олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, “Азийн тэргүүн найрагч” шагналын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай нар яригдаж байгаа аж.

    2005 оноос гардуулж эхэлсэн энэ шагналыг 10 хүн хүртсэн ба анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар нар уг эрхэм шагналын эзэд болсон билээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй