ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Харүмафүжи Д.Бямбадорж хүн зоджээ

    Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 9 удаа түрүүлсэн,  70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрөгч сард мэргэжлийн сүмоч, өөрийн найз Таканойва А.Баасандоржийг шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа талаар Японы спортын мэдээний эх сурвалж Споничи сайт өнөөдөр мэдээлжээ.

    Түүнийг энэ сарын башёг өнжих хүсэлтээ бичгээр уламжлах үеэр энэ талаар тодруулахад үгүйсгэсэнгүй. Мөн тэрбээр “Би ийм асуудал гаргасандаа уучлал гуйж байна” гэсэн байна. Мэргэжлийн сүмо бөхийн холбооноос гаргасан мэдэгдэлд маэгаширагийн 8-т эрэмбэлэгдэж байгаа Таканойва А.Баасандоржийн тархи хөдөлж, гавлын яс цуурснаас гадна өөр хэд хэдэн гэмтэл авсан гэж бичжээ. Үүнээсээ болж тэрбээр 11 сарын 5-9 хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм байна.

    Өдгөө 33 настай Харүмафүжи Д.Бямбадорж нь 10 сарын 26-нд Тоттори дахь уламжлалт бүс нутгийн аялал барилдааны дараа нутгийн бөхчүүдтэйгээ зугаацаж явсан аж. Энэ үеэрээ өдгөө 27 настай Таканойва А.Баасандоржийн гаргаж байгаа авир өөрт нь таалагдахгүй байна гэж маргалдаж эхэлжээ. Энэ талаар мэргэжлийн сүмо бөхийн холбооны удирдлагууд Харумафүжи болон түүний багшаас тодруулга авсан байна.

    2001 оноос эхлэн мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэн барилдаж байгаа Харүмафүжи нь дээд зиндаанд 9 удаа түрүүлснээс хамгийн сүүлд 9 сарын башёд ёкозуна цолтнуудаа төлөөлөн ганцаар барилдаж түрүүлээд байсан юм. Харин энэ сарын башёд эхний хоёр өдрийн барилдаандаа өвдөг шороодоод байгаа бөгөөд өнөөдөр маэгашираг тэргүүлэгч Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах хуваарьтай байсан боловч өнжихөөр болоод байна.

    Эх сурвалж: www.japantimes.co.jp

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй