ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол сурагчид ОУ-ын математикийн олимпиадад тэргүүлэв

    Филиппин Улсын Давао хотноо энэ сарын 8-12-нд болсон олон улсын математикийн олимпиадад Монгол Улсаас найман сурагч оролцож, бүгд шагнал хүртлээ. 20 гаруй улс оролцсон тус олимпиадын хувийн төрөлд Орхон аймгийн IV сургуулийн V ангийн сурагч Э.Энхжин, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн IV ангийн сурагч Ч.Чингүн, Дорноговь аймгийн Замын-Yүд сумын “Үлэмжтэнгэр” сургуулийн VI ангийн сурагч О.Энхзул, Э.Тэлмүүн нар тус тус хүрэл медаль хүртжээ.

    Мөн “Соёмбо” бага сургуулийн VI ангийн сурагч Г.Нармандах, Дархан-Уул аймгийн “Монгол Оюу” сургуулийн VI ангийн сурагч П.Даваа-Эрдэнэ, Баянхонгор аймгийн “Номуун далай” цогцолбор сургуулийн V ангийн сурагч Ө.Оджаргал, Баянхонгор аймгийн “Соого Сeйкeо” дунд сургуулийн VI ангийн сурагч Г.Бат-Итгэл нар тусгай шагнал хүртжээ. Манай улсын сурагчид хоёр баг болж оролцсон бөгөөд хоёул "Хүрэл цом", хүрэл мeдаль хүртсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй