ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

    Өнөөдөр Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна. Үүл багасна. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 

    Арваннэгдүгээр сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

    14-нд баруун аймгуудны нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

    Баруун хойноосоо ирж буй шуурга энэ сарын 14,15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16-17-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчины шинжилгээний газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй