ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ц.Энхжин ”Мисс спорт” шалгаруулалтын шилдэг 8-д багтлаа

    Хятадын Санья хотноо энэ сарын 18-ны өдөр болох “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож байгаа билээ. "Дэлхийн мисс" тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай. Тэгвэл өчигдөр “Мисс спорт” шалгуур явагдаж, манай оролцогч Ц.Энхжин шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ.

    Эргэн сануулахад, өнгөрсөн жил Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол улсын рекордыг шинэчилсэн. Тэрээр "Multimedia" шалгаруулалт буюу "Mobstar" аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон билээ.

    Энэ жилийн Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинг дэмжиж саналаа өгөхийг уриалъя.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй