ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Багш нар Даваа гарагаас хугацаагүй ажил хаяна

    Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялт үргэлжлэх аж. 

    Энэ талаар өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээлэл хийлээ. 

    Ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Баярмөнх

     "Хэлэлцээр хууль дүрмийн дагуу бүхий л шатанд явсан боловч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс бид ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байсан. Мэдэгдлийн дараа бид Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдэд хандаж ажил хаялтад оролцохыг уриалсан.

    Ингээд арваннэгдүгээр сарын 9 буюу өчигдөр оройны 20:00 цагийн байдлаар Нийслэлийн 105 ЕБС, Шинжлэх Ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг, Хөдөө орон нутгийн 72 ЕБС, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг эв санаагаа нэгтгэж оролцохоо илэрхийлээд байна" гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй