ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Шөнийн зах”-ын Хаан банкинд зэвсэглэсэн дээрэм гарлаа

    Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Шөнийн зах худалдааны төвд байрлах Хаан банкинд өнөөдөр 19.20 цагийн орчим галт зэвсэгтэй гурван этгээд дайран оржээ. Одоогийн байдлаар тус газрыг цагдаагийнхан хамгаалалтад авч, хэргийн газарт шалгалт хийж буй юм. Болсон хэрэг явдлын талаар цагдаагийн газраас тодруулахад “Банкинд халдсан үйлдэл гарсан. Хүний амь нас эрсэдсэн, мөнгө дээрэмдсэн зүйл болоогүй. Хэргийн газрыг цагдаа нар хамгаалалтад авч, шалгаж байна. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Харин эх сурвалж “Оройн 19.20 цагийн орчимд буутай гурван этгээд Шөнийн зах худалдааны төвийн нэг давхарт байрлах Хаан банкинд орж, мөнгийг нь дээрэмдсэн. Гурвуулаа баг зүүсэн, буутай байсан” гэлээ. Харин цагдаагийн байгууллага мөнгө дээрэмдээгүй гэж мэдэгдээд байгаа.

     

    Мэдээллийн эх сурвалж: News.mn

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй