ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хуримын бөгжийг ядам хуруунд яагаад зүүдэг вэ?

    Гарын энэ олон хуруунаас яагаад ядам хурууг “илүү харж” хуримын бөгж зүүдэг юм болоо?

    • Эрхий хуруу- Эцэг эх
    • Долоовор хуруу- Ах, эгч, дүү
    • Дунд хуруу-Та өөрөө
    • Ядам хуруу-Заяаны хань
    • Чигчий хуруу-Үр хүүхэд юм.

    Тэгвэл яагаад чухам ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон гэдгийг мэдмээр байвал та доор өгүүлсний дагуу хийгээд үзээрэй.

    1. Та дунд хуруугаа нугалаад алгаа нийлүүл. Ингэхэд таны хуруунууд ч гэсэн нийлнэ. /Зургийн дагуу/ Яг л хоёр гарынхаа алгыг нийлүүлж байгаа юм шиг, гэхдээ дунд хуруу нугалаастай байна гэдгийг битгий мартаарай. Дунд хуруу та өөрөө гэдгийг дахин сануулъя.

    2. Одоо эрхий хуруугаа салгаад үз. Эрхий хуруу эцэг эхийг төлөөлж байгаа. Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас эцэг эх маань хэзээ нэгэн цагт биднийг орхин оддог. Тийм учраас эрхий хуруу салж байна.

    3. Харин одоо ах эгч, дүүг төлөөлсөн долоовор хуруугаа салгаарай. Хялбархан салж байгаа биз. Тэд ч гэсэн өөрсдийн амьдралыг зохиохоор мөн л танаас салан холдоно гэдгийг энд харуулж байгаа хэрэг юм.

    4. Одоо чигчий хуруугаа салгаад үзье. Үр хүүхдийг бэлгэдсэн чигчий хуруу ч гэсэн салж байгаа биз. Таны хамгаас илүү хайрладаг үр хүүхэд тань ч гэсэн эрт орой нэгэн цагт жам ёсоор таныг орхин одно.

    5. Хамгийн сүүлд заяаны ханийн бэлгэдэл болсон ядам хуруугаа салгаад үз дээ. Та ядам хуруугаа огт салгаж чадахгүй байгаадаа гайхаж байна уу? Тиймээ зөвхөн заяаны хань бүхий л амьдралын турш тантай хамт байж жаргал зовлонг хуваалцдаг. Тийм ч учраас таныг хэзээ ч орхидоггүй ядам хуруунд хуримын бөгж зүүдэг болсон домогтой.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй