ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баянзүрх дүүрэгт хоёр тонн бодис, 12.5 тонн давс цацжээ

    Баянзүрх дүүргийн хэмжээнд хоёр тонн бодис, 12,5 тонн давс цацсан байна. Цас ихээр орж байгаатай холбогдуулан дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

    Тухайлбал, Хонхорын зам, Академийн зам, Улаанхуарангийн зам, Жанжин клуб, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл нэг тонн бодис, 7 тонн давс цацжээ. Дашрамд мэдээлэхэд Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд төвийн нутгаар цас ихээр орж, цасан шуургатай гэж мэдээлсэн учир иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй