ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн 12 хот 2025 оноос зөвхөн цахилгаан автобус авна

    Дэлхийн 12 хотын захирагчид 2025 оноос эхлэн нийтийн тээвэрт зөвхөн цахилгаан автобус авах тохиролцоонд хүрчээ. 2015 оны C40 Цэвэр Автобус тогтоолын дагуу нэр бүхий 12 хот агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ийм шийдвэрт хүрсэн аж.

    Эдгээр хотууд нь Лондон, Парис, Лос Анжелес, Барселон, Копенгаген, Күито, Ванкувер, Кейп Таун, Мехико, Сиеттл, Милан, Окланд бөгөөд хотын захирагчид 2030 он гэхэд хотуудаа бохирдолгүй бүс болгохын төлөө ажиллана гэжээ.

    Түүнчлэн иргэдийг илүү агаар, орчин бохирдуулдаггүй тээврийн хэрэгсэл сонгохыг санал болгож хоёр жил тутам явцын мэдээллийг олон нийтэд дэлгэх юм байна. Энэхүү шинэ санаачлага Протерра зэрэг цахилгаан автобус үйлдвэрлэгчдийн хувьд тун сайн мэдээ юм.

    Жишээлбэл Volkswagen групп ирэх жилээс Европын зах зээлд цахилгаан автобус, ачааны тэрэг нийлүүлэхээр зэхэж байгаа аж. Лос Анжелес хотын хувьд энэ дундуур 95 ширхэг цахилгаан автобус захиалсан юм байна.

    Эх сурвалж: Mashable

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй