ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Энэ өвөл олон жилийн дунджаас дулаан, цас их орно

    Энэ жилийн тухайд хамгийн хүйтэн өвөл болно, зуд болж магадгүй гэсэн яриа цахим орчинд багагүй түгсэн. Гэвч энэ талаар албаны хүн өөр мэдээлэл өгч байлаа. ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал: "Энэ жилийн хүйтний улирлын төлвийг найман сарын сүүлчээс эхлэн зургаан сараар тооцож гаргасан. Энэхүү ерөнхий төлвөөс харахад энэ өвөлдөө олон жилийн дундаж орчим, олон жилийн дунджаас дулаан байх нь анзаарагдаж байна. Нэгдүгээр сар болон хоёрдугаар сард нутгийн хойд хэсэг, баруун болон Хангайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа. Өвлийн улиралд харьцангуй их хур тунадас орно. Харин ирэх хавар гурван сард олон жилийн дунджаас дулаан. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд нутгаар хур тунадас их орно. Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дундаж орчим хур тунадас орохоор байна" гэжээ. Үүнээс харахад энэ өвөл урд жилүүдийнх шиг эрс хүйтэн өвөл болохгүй байх магадлалтай хэмээн үзэж болохоор байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй