ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийн эзэмшлийн зам талбайн цасыг цэвэрлэж байна

    Нийслэлийн Хот  тохижилтын газар ОНӨААТҮГ  2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн  хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай  арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.  

    Өнөөдөр 10.00 цагийн байдлаар давс бодис цацах зориулалтын  11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,  Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав. Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайн цас цэвэрлэгээнд 3 машин, явган хүний замын цэвэрлэгээнд  бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг  ашиглаж  байна гэж нийслэлийн  Хот тохижилтын газраас мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй