ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ?

    1. Төрсний дараа кальци дутагдсаны улмаас үс унадаг. Хэрвээ таны хүүхэд таван сар хүрсэн бол та кальци уугаарай.

    2. Таны үс самнахад, угаахад унаж байгаа бол оливын тос болон өндөгний маск тавиарай. Долоо хоногийн турш үсэндээ маск тавьсанаар таны үс бэхжих болно.  Нэг ширхэг өндөг дээр гурван халбага оливын тос хийгээд сайтар хутгах шаардлагатай. Дараа нь маскаа үснийхээ хуйх болон үзүүрт сайтар түрхээд тусгай малгай өмс. 10 минутын дараа бүлээн усаар үсээ угаах хэрэгтэй.

    3. Зөвхөн байгалийн гаралтай шампуниар үсээ угаах. Самартай шампунь үс уналтыг зогсооно.

    4. Байцааны шүүсээр үсээ угаах. Өдөрт 2 удаа. Үргэлжлэх хугацаа гурван өдөр. Байцаа таны үсийг уян хатан болгохоос гадна хуйхыг эрүүлжүүлнэ.

    5. Үсээ будах, үсний индүү зэргийг хэрэглэхгүй байх. Хүүхдээ нэг нас хүртэл үсэндээ химийн гаралтай зүйл бүү хэрэглээрэй.

    6. Төмс, лемон, навч болон жимс жимсгэнэ байнга хэрэглэх.

    7. Долоо хоногт нэг удаа загасны мах хэрэглэх. Загасны мах үс уналтыг зогсоодог.

    8. Таны хүүхэд таван сар хүрсэн бол та үс уналтыг зогсоох эм хэрэглэх боломжтой. Эмчээс зөвлөгөө аваарай.

    9. Давс бага хэрэглэ. Давс их хэмжээгээр хэрэглэхэд арьс хуурайших, үс ихээр унадаг. Тиймээс та давсыг бага багаар хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.

    Эх сурвалж: Wikihow.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй