ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтууд тодорно

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017” ёслолын арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болно. Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд  их хотын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, өнгө нэмсэн компаниудыг 5 номинациар тодруулах юм.   

    Нийслэлийн шилдэг барилга байгууламж, авто зам, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, брэндинг, франчайзинг гэсэн төрөлд 60 гаруй компани, аж ахуй нэгж нэр дэвшихээр  сонгон шалгаруулалтад материалаа ирүүлжээ. Тухайлбал,  шилдэг барилга байгууламж номинацид  гэхэд "Жигүүр Гранд", “Гангар инвест”, “Хурд групп”, “Номин констракшин” зэрэг барилгын топ компаниуд өрсөлдөж байна.

    Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “Гаруда 2017”-ын эзнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч  П. Баярхүү ахалж байна.  “Гаруда  2017” нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ёслолыг UBS, C1 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй