ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аравдугаар сарын 29 гэр бүлийн өдөр

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гаригийг Нийслэлчүүдийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд “ЗӨВЛӨЕ, ДЭМЖЬЕ, ХАМТАРЪЯ” уриатайгаар зохион байгуулагдана. Тус арга хэмжээ энэ сарын 29-ны өдөр “Имарт” Бүрэн барааны хайпермаркетын 3 дугаар хорооллын салбарт болно. 

    Энэхүү арга хэмжээ нь иргэд аж ахуйн нэгжүүдийг гэр бүлийн өдрийг тэмдэглэхийг уриалан идэвхжүүлэх, гэр бүлийн өдрийг олон нийтэд таниулан сурталчлах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд шаардлагатай зөвлөгөө мэдээллийг гэр бүлүүдэд өгөх зорилготой.

    Гэр бүлийн өдөрт ирснээр мэндчилгээ, урлагийн номер, уралдаан, хөгжөөнт тоглоом, тэмцээн зэрэг үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд гэр бүлд зөвлөгөө өгөх хэсэг ажиллаж гэр бүлийн боловсрол, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Нийслэлчүүд та бүхнийг аравдугаар сарын гэр бүлийн өдөрт урьж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй