ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр бүх нийтээр ”Мод тарих үндэсний өдөр”

    Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж жилдээ ганц удаа биш, хавар, намар бүх нийтээрээ мод тарьдаг болсон. Энэ намрын  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” маргааш буюу аравдугаар сарын 14-нд тохиож байна.

    Энэ намрын Үндэсний мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар. Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдах юм. Мод тарих өдрийн нээлт 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.  Энэ хүрээнд байгууллага, иргэд 1,000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарих юм.

    Мод тарих, тарьсан модоо арчлах иргэн, аж ахуй нэгж:

    • Хүрз
    • Тармуур
    • Бээлий 
    • Хувин 
    • Хогийн уут зэрэг арчилгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслээ бэлтгэж ирэхийг зөвлөжээ
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй