ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Баасан гарагт бүх нийтийн цэвэрлэгээтэй

    Баасан гарагт буюу энэ сарын 13-ны өдөр бүх нийтийн их цэвэрлэгээг Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хороод, 28 харьяа хэлтэс, алба, газар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хамтран оролцох аж.

    Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуй, нэгж байгууллагууд ойр орчны 50 метр газрыг цэвэрлэх юм. Харин холбогдох байгууллагууд гэрлийн шон, барилга байгууламж дээр наасан зарлалын хуудсыг цэвэрлэх, гэрэлтүүлэг бүрэн асч байгаа эсэхийг шалгах зэрэг ажлыг хийнэ.

    Мөн 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна. Иймд үндэсний мод тарих өдөрт болон бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй