ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сурагчдийн амралт ирэх сарын 3-наас эхэлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын  тушаалаар баталдаг сурагчдын амралтын хуваарь энэ жил өөрчлөгдөхгүй өнгөрсөн жилийн хуваарийн дагуу явна гэв. Хуваарийн дагуу ЕБС-ийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн амрах юм байна.

    Зарим жил нэгдүгээр ангийн сурагчид хоёр долоо хоног амарч байсан бол энэ жил ноднингийн нэгэн адил нэг л долоо хоног амрах юм. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо хоногийн хугацаатай амрах ажээ.

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

    1 дүгээр улирлын амралт /Нийслэл/

    -Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

    2 дугаар улирлын амралт

    -I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 18-ныг дуустал 3 долоо хоног

    -VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 18-ныг дуустал 2 долоо хоног

    3 дугаар улирлын амралт

    -Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног

    Зуны амралт

    -I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

    -III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

    -VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ

    1 дүгээр улирлын амралт /Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын/

    -Бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног

    2 дугаар улирлын амралт

    -I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 11-нийг дуустал 2 долоо хоног

    -VI-XII ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног

    3 дугаар улирлын дундуур

    -Цагаан сарын амралт 1 долоо хоног

    3 дугаар улирлын амралт

    -Бүх ангийн сурагчид III сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ныг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/

    Зуны амралт

    -I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас

    -III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 1-нээс

    -VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 7-ноос эхэлнэ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй