ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улсын чанартай авто замуудыг цэвэрлэж байна

    Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэнтэй холбогдуулан Замын бэлэн байдлын мэдээг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хүргэж байна. 2017 оны 10 дугаар сарын 10-ний өглөөний 08:30-11:20 цагийн байдлаар дараах АЗЗА-ын компаниуд замын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Үүнд:

    1. "Баянчандмань-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан АО401 дугаартай УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 120-132 км Тахилтын даваа, 156-176 км-үүдэд зорчих хэсэг мөстөж гулгаа үүссэн автогрейдер-1, үйлчилгээний машин-2, Замчин-4, хэсгийн дарга-2, 10 хүний бүрэлдэхүүнтэй зорчих хэсэгт хусалт хийн зорчих хэсэгт хусалт хийж байна. 

    2. "Дархан-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А0401 дугаартай УБ-Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замын 176-178 км мөстөж гулгаа үүссэн хэсэгт ачигч-1, 180-208 км хүртэл 15-30 см зузаан цас мөстөж хөлдсөн зорчих хэсгийг автогрейдер-1, ИТА-1 бүрэлдэхүүнтэй хусалт хийж цэвэрлэж байна.

    3. "Ялгуусан" ХХК-ийн хариуцсан  А0202 Мандалговь-Даланзадгад чиглэл, А0201 УБ-Мандалговь  чиглэлүүдэд  цас орж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

    Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр цэлмэг замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна. Үйлчилгээний машин-1, ИТА-1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацан ажиллаж байна. Замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна

    6. "Налайх-АЗЗА" ТӨХК-ийн хариуцсан А24 дугаартай Налайх-Тэрэлж  чиглэлийн хатуу хучилттай авто замын Тэрэлжийн давааны зорчих хэсгийн гулгаатай хэсэгт 4 замчин, ИТА-1  бүрэлдэхүүнтэй элс хайрга хольц цацан ажиллаж  дууссан. Тэнгэр цэлмэг зам саадгүй байна.

    7. "Багануур-АЗЗА" ТӨХК-ийн А0501 дугаартай УБ-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 87-91 км-т жолооч-3, ИТА-1, замчин-6 нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй элс хайрган хольц цацан ажиллалаа.

    Баруун аймгийн нутгаар уулаараа цастай тэнгэр цэлмэг хур тунадасгүй, Говийн аймгийн нутгаар тэнгэр бүрхэг салхитай замын хөдөлгөөн саадгүй хэвийн үргэлжилж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй