ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Амралтын өдрүүдээр хол замд гарахгүй байхыг анхааруулав

    Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ. Хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй. Тиймээс зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна.

    Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг саатар хангах. Мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөлөө.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй