ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хамгийн эрэлттэй киноны OST-ууд

    Youtube, Facebook-ийн хамгийн өндөр хандалт, гар утасны дуут аялгууны татан авалт болон радиогоор сонссон давталтын тоо өндөр байсан "ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ КИНОНЫ ДУУ"-ны жагсаалт гарчээ. Энэхүү жагсаалтад "Надаар тоглосон хайр" OST,"Хазаар цэцэгсийн дуулал"ОАК-ны OST, "Гурван найз"OST, "Мора" OST, "Сэтгэл мэднэ" УСК-ны OST, "Өөртөө итгэ" OST, "Гэр дүүрэн охид"ОАК-ны OST, "Анхны харц" УСК-ны дуу зэрэг үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа дэлгэцийн бүтээлүүд өрсөлдсөнөөс ЭКО телевизийн бүтээл “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны дуунууд жагсаалтыг тэргүүлжээ. Тодруулбал, Дуучин Б.Баярцэцэгийн дуулсан “Хазаар цэцэгсийн дуулал”, реппер Данка /D.N.K/, Bebe Bicasso, дуучин Б.Замбалгарав нарын “Тунадас”, дуучин Б.Энхсайханы “Дөлгөөн мөрөн” дууг тус тус “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны танилцуулга сурталчилгаанд зориулан бүтээсэн нь нас насны үзэгч, сонсогчдын таашаалд нийцэж, 7 хоног бүрийн чартуудыг тогтмол тэргүүлсээр байна.

    Дашрамд сонирхуулахад, “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны OST-уудын үгийг тус киноны зохиолч реппер D.N.K буюу С.Цэрэндаваа бичсэн бол аяыг О.Хүрэлбаатар зохиожээ. Харин хөгжмийн продюсероор Титэм” хамтлагийн дуучин, ая зохиогч, продюсер Л.Тайванбат ажилласан байна. Кино шүүмжлэгчид болон үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсаар байгаа “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-г Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ-ийн видео сангаас хүлээн авч үзэх боломжтой юм.

    Дуучин Б.Баярцэцэг “Хазаар цэцэгсийн дуулал” Үг: D.N.K  Ая: Ц.Хүрэлбаатар

    Өглөө задгайлж гарсан үс шиг минь

    Өдөржин харцандаа хийсгэн ширтэхэд чинь

    Өвлөөр ургаад зунаар гандах цэцэгс шиг

    Өөр хүн болж байснаа би одоо ч санаж байна

    Үдшээр учирсан болзоо зүүд мэт  

    Үүрдийн хайраа амлан байж чи шивнэсэн

    Үгүйлж ганцаардах цаг хугацааг би бодоогүй

    Өдрөөс өдөрт чамайгаа би мөрөөдсөөр

    Сартай шөнийн сайхныг гайхан хазаар цэцэгс найгана

    Сэтгэлээ тэврээд зүүдээ дэрлэн нойрсоорой

    Зүрх сэтгэлийн гүнд байдаг зүйрлэшгүй нам гүмийн дунд

    Зүүдэнд учрах ёстой хэн нэгэн амьдардаг

    Энэ бол хайр, тэр бол хайр, энэ бол хайр, энэ бол хайр...

    Чи шатаж дууссан үнсэн дээр

    Дэлбээлж ургасан хайрын минь цэцэг юм.

    Залуу насны дурсамжинд мөнхрөн үлдэхэд минь

    Хэний ч мэдэхгүй хазаар цэцэгийн дуулал юм

    Хайр дурлалын тухай он жилүүдээр

    Гунигийн дууг аялах дуртайг чи мэдсээр байж

    Яагаад заавал хайрлахыг хүсдэг юм бэ?

    Яагаад гэдгийг хазаар чи надад хэлээч

    Сартай шөнийн сайхныг гайхна, Хазаар цэцэгс найгана

    Сэтгэлээ тэврээд зүүдээ дэрлэн нойрсоорой

    Зүрх сэтгэлийн гүнд байдаг зүйрлэшгүй нам гүмийн дунд

    Зүүдэнд учрах ёстой хэн нэгэн амьдардаг

    Тэр бол хайр, энэ бол хайр, энэ бол хайр

    Дуучин Б.Энхсайхан “Дөлгөөн мөрөн” Үг: D.N.K  Ая: Ц.Хүрэлбаатар

    Догдлохдоо би давалгаа чинь болдог

    Дэлхийн зүрхнээс мэлмэрсэн мөнгөн нулимс минь

    Хайрлан дурлахдаа би хаялга чинь болдог

    Хараацайн долгиотой тунгалаг мөрөн минь

    Уярахдаа би урсгал чинь болдог

    Ухаарал шивнэн мэлтрэх ариун рашаан минь

    Он жилүүдийн түүхийг усаараа ундаалж

    Олон зууны туршид ариулан урсаарай

    Алганы зураас шиг амьдрал дундуур урсаарай

    Алиман сарны гэрэлд шуугинхан дуулаарай

    Өө өө өө өө тунгалаг мөрөн минь

    Өө өө өө өө дөлгөөн мөрөн минь

    Долгионд чинь аз жаргал загас шиг наадна

    Догдлох зүрхний эгшиг завь шиг хөвнө

    Толион дээр чинь аз жаргал яг сар шиг тайван

    Домог шивнэх уснаас тань амсаж адислъя

    Алганы зураас шиг амьдрал дундуур урсаарай

    Алиман сарны гэрэлд шуугинхан дуулаарай

    Өө өө өө өө тунгалаг мөрөн минь

    Өө өө өө өө дөлгөөн мөрөн минь

    Реппер /D.N.K/, Bebe Bicasso, дуучин Б.Замбалгарав “Тунадас”

    Дахиад чамтай би учрахгүй ээ

    Сэтгэлийг чинь сэрээж гунигийн тунадас унагахгүй

    Орж л байдаг бороонд норж л байг...

    Одоо дахиад хэзээ ч бид гуниглахгүй бас хэзээ ч догдлохгүй ээ...

    Сайхан төрнө гэж энэ үү тэ? Нэг бодлын энэ гэм үү тэ...

    Ганцаараа тэг дунд нь үлдэж хоцордог гэнэ үү тэ?

    Чи энгийн хувцастай ч яг Мона Лиза

    Чиний үглэх ч гайхалтай WuTang-ийн Rza

    Хээе чи байна аа яг л энэ миний хүсэл ээе

    Хэдэн жил байлаа гээд энэ хүсэл биелээгүй ээ

    Чамайг хайрлаж ор дэр байлгая гэж бодовч яаж ч болохгүй

    Чамайг бодож болно тэнд уйдаж болохгүй холдож явсан нь дээр

    Хээе чи хаана байна аа энэ миний зүрх сэтгэлд

    Чи хааяа шал дэмий хүмүүст итгээд л

    Олон шөнийг уйлж өнгөрүүлдэг байсан энэ зүүд шиг байсан

    Чамайг уйлах болгонд бид холдож байсан бид холдож байсан

    Шал дэмий хүслээр эвдэж болохгүй хайран бүхнээ

    Ганц хоёр хүслээ хойноо үлдээн ганцаараа үлдлээ

    Энэ түүний хүсэл

    Энэ гунигийн тунадас дахиад хэзээ ч дуусахгүй ээ...

    Дахиад чамтай би учрахгүй

    Сэтгэлийг чинь сэрээж гунигийн тунадас унагахгүй

    Орж л байдаг бороонд норж л байг...

    Одоо дахиад бид хэзээ ч гуниглахгүй бас хэзээ ч догдлохгүй ээ...

    Ийм л зүйлийн золиос, хиймэл зүйлийн төлөөс

    Хэдхэн дусал нулимс, үнэгүй гунигийн тунадас

    Үзэхийн тулд бурхад новшийн зүйлсийг сэдсэн

    Уйлж байхдаа түүний улам үзэсгэлэнтэйг мэдсэн

    Зүүд мэт төгсөх жамтай цэл залуугийн тамгатай

    Зүрхэн хэлбэртэй өдрүүдээр зугаалсан тэд хамтдаа

    Сэтгэл хөдлөм тэнэглэлүүд чихэр мэт амттай

    Ийм л төгсгөлийн төлөө тэр сүмийг зорьсон юм чамтай

    Орж л байдаг юм норж л байдаг юм яах вэ нэг муу бороо

    Таарч л байдаг юм төөрч л байдаг юм угаас ийм л хорвоо

    Гээд сэтгэл зүрхээ цамц шиг тайлаад санааныхаа зоргоор

    Амьдарч чадвал тэгж л чадвал чи зорьсондоо заавал хүрнэ ээ

    Цээжин дотроо хэн ч цэг тавьж чадахгүй мэдээж

    Тийм болохоор л бурхад Тэлмэнг буцаахгүй чамд хэзээ ч

    Гэвч бурхад том эндүүрч хэзээ ч уйлдаггүй

    Чанга охид энэ амьдралд маш олон бий

    Дахиад чамтай би учрахгүй

    Сэтгэлийг чинь сэрээж гунигийн тунадас унагахгүй

    Орж л байдаг бороонд норж л байг...

    Одоо дахиад бид хэзээ ч гуниглахгүй бас хэзээ ч догдлохгүй ээ...

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй