ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол охид тэргүүлэв

    Монгол охид Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Грекийн Салоники хотноо есдүгээр сарын 24-30-нд болсон “Little Miss and Mister United World” тэмцээнээс 4-6 насны ангилалд С.Амирлин алтан титэм, 10-12 насны ангилалд Э.Мичидмаа хүрэл титмийн эзэн болсон байна. Э.Мичидмаа мөн "Шилдэг үндэсний хувцас", "Fashion Star" номинацийн ялагч болжээ. Түүнчлэн 13-15 насны ангилалд Э.Сансармаа "Fashion Star" номинацид түрүүлсэн байна.

    Энэ жилийн тэмцээнд дэлхийн 60 гаруй орны 80 хүүхэд оролцжээ. Байгаль, эх дэлхийгээ хайрлахын сацуу эв найрамдлыг бэлгэддэг тус тэмцээний Монгол дахь шалгаруулалт өнгөрсөн наймдугаар сард болж, үндэсний ялагч болсон гурван оролцогч ийнхүү Грекийг зорьсон билээ. Энэ жилийн тэмцээний шүүгчээр тус тэмцээний Монгол дахь албан ёсны зохион байгуулагч Ч.Энхжаргал гурав дахь удаагаа сонгогдон ажиллажээ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй