ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний бөхийн чансааг О.Хангай тэргүүллээ

    Монголын Үндэсний бөхийн холбооны бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Ингэхдээ Цагаан сараас Эрчим хүчний 95 жилийн ойн барилдаан хүртэлх Монгол бөхийн өргөөнд болсон нийт 15 барилдааны дүнг харгалзан чансааг гаргажээ. Энэхүү чансааг шинэхэн улсын харцага О.Хангай тэргүүлсэн бол  өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх, гарьд Ө.Бат-Орших түүнийг ойрхон нэхэж байна. 

    Тэдний араас улсын арслан Н.Батсуурь, харцага Б.Бат-Өлзий, арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, заан Б.Пүрэвсайхан, начин Ч.Хөхчирэнгэр, Э.Энхбат нар эхний аравт жагслаа. Нийт 240 бөх энэ чансаанд эрэмбэлэгдсэн бөгөөд аварга цолтой бөхчүүдээс Ч.Санжаадамба 19, С.Мөнхбат 23, Г.Эрхэмбаяр 26, Г.Өсөхбаяр 107 дугаар байрт бичигджээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй