ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдрөөс сурталчилгааны фото зурагт Фотошоп хэрэглэхийг хориглов

    Сурталчилгааны компаниуд моделийн гэрэл зурагт дижитал засвар хийж, сайжруулдаг нь нууц биш. Үүнийг нь ч хүмүүс нэгэнт хүлээн зөвшөөрсөн байдаг.Тэгвэл Франц улс өнөөдрөөс эхлэн үүнийг хориглож эхэлжээ. Ням гарагаас эхлэн хэрэгжиж байгаа шинэ хуулиар компаниуд хүмүүст мэдэгдүүлэхгүйгээр моделийн зурагт дижитал засвар хийх нь хууль бус үйлдэл болж байна.

    Хэрвээ засвар хийсэн бол “photographie retouchée” гэсэн анхааруулгыг зургийн хаа нэгтээ заавал нэмэх ёстой. Ингэлгүйгээр засвар хийсэн бол 37,500 еврогийн торгууль, эсвэл уг сурталчилгааныхаа орлогын 30 хувийг татварт төлөх ёстой болж байна. Ингэснээр амьдралаас тасарсан бие хаатай моделуудыг сурталчилж, олон нийтийн дунд эрүүл мэнд, гоо сайхны талаар буруу ойлголт бий болгохоос сэргийлнэ гэж засгийн газар үзжээ. Ялангуяа залуу үеийнхэн ийм зурагтай өөрийгөө жишиж, сэтгэл гутралд орж, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг сөрөг нөлөөтэй гэж үзсэн юм. Гэхдээ шинэ хууль зөвхөн биеийн хэлбэр галбирыг засварласнаа нуухыг хориглож байгаа бол үс, арьсны засварыг зөвшөөрөх юм байна. 

    Эх сурвалж: Independent

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй