ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд технологийн олон улсын тэмцээнд тэргүүллээ

    Вьетнамд болсон “IT Challenge-2017” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дундах олон улсын тэмцээнд манай баг алт, мөнгөн медаль хүртжээ. Дэлхийн олон орноос ирсэн 250 гаруй сурагчдаас бүрдсэн шигшээ баг энэ тэмцээнд өрсөлдөж, тэмцээний эцсийн дүнгээр Монгол Улсын баг “E-Tool” төрөлд алтан медаль, “Е-Life map” төрөлд мөнгөн медаль хүртжээ. Мөн урлагийн үзүүлбэрээр гуравдугаарт шалгарсан гэнэ. Түүнчлэн “Шилдгийн шийдэл, хэрэгжүүлэлттэй улс (Best Practice Country)” сэдвээр манай баг илтгэл тавьж нэгдүгээр байранд шалгарчээ.

    Энэ жилийн тэмцээнд оролцсон А.Лхамсүрэн, Б.Отгон-Эрдэнэ, Т.Төгсжаргал, Г.Цолмон-Од нар нь өөрсдийн авхаалж самбаа, бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн технологи ашиглаж даалгаврыг амжилттай биелүүлэх чадвараараа шүүгчдийг гайхшруулжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй