ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Саудын Арабт эмэгтэй хүн жолоо барихыг зөвшөөрлөө

    Саудын Арабын Эзэн хаан Салманы зарлигаар эмэгтэйчүүд жолоо барихыг зөвшөөрсөн тухай улсын мэдээллийн агентлаг мэдээллээ. Одоо Засгийн газар зарлигийг биелүүлэх ажлын хэсэг байгуулж 30 хоногийн дотор цэгцлэх ёстой бөгөөд 2018 оны зургадугаар сараас хэрэгжиж эхлэх аж.

    Саудын Араб нь өнөөдөр дэлхий дээр эмэгтэй хүн машин барихыг зөвшөөрдөггүй цорын ганц орон юм. Одоогийн хуулийн дагуу зөвхөн эрэгтэйчүүд л жолооч болох эрхтэй бөгөөд хэрвээ эмэгтэй хүн машин барьж яваад баригдвал баривчлах, торгох арга хэмжээ авдаг.

    Үүний улмаас олон гэр бүл хувийн жолоочтой болохоос өөр аргагүй болсон аж. Хүний эрхийн байгууллагууд олон жилийн турш эмэгтэйчүүдийн жолоодох эрхийг нээх асуудлаар ярьж байсан бөгөөд хууль зөрчсөн олон эмэгтэй шоронд орж байжээ.

    Саудын Хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр “Зам тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэдгийг батална” гэсэн байна.

    Эх сурвалж: BBC

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй