ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ихэнх нутгаар хүйтэрнэ

    Малчид, тариаланчидын анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хөлдөж болзошгүйг анхааруулж байна.

    2017 оны 09 дүгээр сарын 25-ны 20 цагаас 09 дүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө     7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн  өмнөд  хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн. өдөртөө 4-9 градус дулаан байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос  шөнөдөө  нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй