ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ЮНИВИШН-Д ҮНДЭСНИЙ КОНТЕНТ НЭМЭГДЛЭЭ

    Үндэсний контент үйлдэрлэгдэж, түүнийг нь заавал үзвэрийн төвүүдийг зорих шаардлагагүйгээр гэрээсээ, боломжийн үнээр худалдаж аваад мэлмий, сэтгэлээ баясгаж чаддаг болсон нь бидний нэг дэвшил. Тэгвэл үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа үндэсний нэгэн контент Олон ангит уран сайхны кино Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ-ийн видео санд байршлаа.

    Энэ бол ЭКО телевизийн бүтээл “ХАЗААР ЦЭЦЭГСИЙН ДУУЛАЛ” ОАК. Нас насны хайр дурлалаар дамжуулан хүн, байгалийн шүтэлцээт холбоог онц сонирхолтойгоор харуулсан гэх тус кино энэ сарын 11-ний өдөр “Гэгээнтэн” энтертайнмент төвд сүр дуулиантайгаар нээлтээ хийж, 1 дүгээр ангиа театрын дэлгэцнээ үзүүлж, кино судлаачдаас үнэлэлт дүгнэлт авсан.

    Киноны Ерөнхий найруулагчаар П.Мөнхболд буюу Код, зохиолчоор нь дууны үг зохиогч, реппер С.Цэрэндаваа /D.N.K/ ажилласан байна. “Жигүүр гранд” группийн 100 хувийн ивээн тэтгэлгээр бүтсэн тус кинонд салбартаа мэргэшиж яваа шинэ залуу жүжигчдийг гол дүрүүдэд сонгосноороо нэлээд сонирхол татам болсон гэж байгаа.

    “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны OST-ууд сүүлийн сар орчим хугацаанд дотоодын шилдэг дууны жагсаалтыг тогтмол тэргүүлсээр байна. Дуучин Б.Баярцэцэгийн дуулсан “Хазаар цэцэгсийн дуулал”, реппер Данка /D.N.K/, Bebe Bicasso, дуучин Б.Замбалгарав нарын “Тунадас”, дуучин Б.Энхсайханы “Дөлгөөн мөрөн” дууг тус тус “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК-ны танилцуулга сурталчилгаанд зориулан бүтээжээ.

    За ямартай ч, “Хазаар цэцэгсийн дуулал” ОАК Юнивишн, Скаймедиа, Лүүк ТВ-ийн видео санд байршсан байна. Үнэхээр дотоодын кино салбарт шуугиан тариад байгаа шиг өнгө төрх, зураг авалт, найруулгын шинэ содон шийдлүүдийг гаргаж чадсан бүтээл болсон эсэхийг нь үзэж шүүх л үлдлээ.

     

    ЮНИВИШН-ий хэрэглэгч бол, нэг анги нь 800 төгрөг:

    ВИДЕО САН БҮХ КИНО → ОЛОН АНГИТ КИНО → “ХАЗААР ЦЭЦЭГСИЙН ДУУЛАЛ”

    СКАЙМЕДИА-ийн хэрэглэгч бол, нэг анги нь 500 төгрөг:

    МЕNU ВИДЕО САН ОЛОН АНГИТ КИНО “ХАЗААР ЦЭЦЭГСИЙН ДУУЛАЛ”

    LООК TV-ийн хэрэглэгч бол бүх төрлийн интернэт банк, “Төгс” картаар:

    ВИДЕО САН КИНО БАГЦ ОЛОН АНГИТ КИНО “ХАЗААР ЦЭЦЭГСИЙН ДУУЛАЛ”

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй