ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Багш нарын цалинг 30 хувиар нэмнэ

    “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Шаардлагын хариуг есдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх ёстой байсан ч Засгийн газраас есдүгээр сарын 14-нд гарсан албан бичиг өнөөдөр /09.19/ багш нарын гарт хүрсэн талаар өөрсдийн нэгдсэн сүлжээндээ оруулсан байна.  

    Албан бичигт багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30-аас доошгүй хувь нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тухай дурджээ.

    Засгийн газрын хариуг хэрхэн хүлээн авсан тухай Цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа: “Бидний шаардлага тодорхой байгаа. Цалинг 1.6 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Засгийн газрын санал шаардлагад нийцэхгүй тул есдүгээр сарын 21, 26-нд болох ажил хаялт зохион байгуулагдана” гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй