ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    БНСУ-ын гаалийнхан Монгол “шошго”-той болгоныг хурааж байна

    Манай улсын гурван аймгийн 21 суманд малын гоц халдварт өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 10 гаруй  газарт шүлхий өвчин, гурван газарт мялзан өвчин гарсны улмаас хорио цээр тогтоогоод байгаа.

    Тэгвэл Монголд гарсан малын гоц халдварт өвчнөөс  гадаад улс орнууд цэрвэж, хил гаалийн шалгалтаа чангатгажээ. Тухайлбал, БНСУ  МИАТ,  “Кореан эйр”  компанийн онгоцноос буусан зорчигчдыг нарийвчлан  шалгаж, тээш болгонд шар цоож зүүгээд оруулдаг болжээ.  Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд  Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэлсэн байна. Өмнө нь хагас болон бүрэн боловсруулсан, вакумдаж савласан бүтээгдэхүүнийг хураалгүй оруулчихдаг байсан солонгосчууд энэ удаад лаазалсан бүтээгдэхүүнийг ч үлдээхгүй хурааж буй аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй