ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

    Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ? гэдгийг нилээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

    1. Оройн зоог

    Оройн хоолны цаг бол гэр бүлийн бүх л гишүүдийн хувьд бие биетэйгээ чөлөөтэй харилцан, санал бодол, бэрхшээлээ хуваалцах чухал цаг юм. Гадны элдэв нөлөөгүй, телевиз, хөгжим, интернетийн мэдээллийн урсгалгүйгээр энгийн оройн хоолоо хамтдаа идэх нь хүн бүрийн сэтгэлд халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг төрүүлэх бөгөөд асуудал бэрхшээл тулгарсан хэн нэгэндээ хамтран шийдвэрлэх, сэтгэл зүйн дэмжлэг болох сайхан үр дүнтэй гэнэ.

    2. Ажил эрхлэлт

    Өглөө ажилдаа яарч, орой гэрлүүгээ яардаг хүнийг яагаад хамгийн аз жаргалтай хүн гэлцдэг вэ? Хүн бүрт өөрийн сонирхсон ажил, хобби байдаг бөгөөд энэ нь танд баяр баясгалан, сэтгэл ханамж авчирдаг байх нь таны гэр бүлийн харилцааг аз жаргалтай байлгах бас нэгэн хөшүүрэг болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх үү? Албан тушаалын ангилал, орлогын хэмжээгээсээ үл хамааран амраг хосуудын бие биеийнхээ хүсэл, сонирхлыг хүндэтгэдэг байдал нь гэр бүлийг бат бөх байлгадаг нь батлагджээ.

    3. Ганцаардах боломж

    Ганцаараа байх нь заримдаа бодол санаагаа цэгцлэх, тайвшрах, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлдэг. Гэр бүлийн гишүүн бүрт их багаас үл хамааран хэн нэгэн халддаггүй өөрийн гэсэн хувийн орон зай, ганцаараа байх газар хэрэгтэй байдаг гэнэ. Ялангуяа хань нөхрүүд маань эрэгтэй хүний инстикцээрээ эхнэрийн ярианаас зугтах хүсэл төрдөг бөгөөд ямар нэгэн зүйлийг ширтэн суух гэр бүлийн асуудлуудаас бага ч атугай өөрийгөө чөлөөлөх хүсэлтэй байдаг. Энэ нөхцөлийг ойлгон, “Юу бодоод байгаа юм бэ?” гэсэн асуултгүйгээр тайван байхыг түүндээ зөвшөөр. Тэд гуниглаагүй. Гэхдээ нэг их удахгүй гараад ирнээ. Сэтгэл санаа нь илүү сайхан болсон байх вий.

    4. Хатуу дүрэмгүй байх

    Та хайртаасаа өөрийг чинь байгаагаар нь л хайрлахыг хүсдэггүй гэж үү. Аливаа дүрэм журам тогтоож, хэт ач холбогдол өгөхгүй байх нь та бүхний бие биенээ байгаагаар нь л хайрлахын үндэс болдог ажээ. Хань болон үр хүүхэддээ, гэр бүлийн гишүүддээ шударга эрх чөлөөтэй байдлыг олгох нь энэ айлын аз жаргалтай байх, итгэл сэтгэл дээр тулгуурласан найдвартай аюулгүй орчин байхын нэг чухал хүчин зүйл болно.

    5. Хуримын бөгжөө зүүх

    Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг аж. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар, хүүхдүүдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-80004940
    hiubsite@gmail.com

    976-77110608
    976-77110806

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, “Гэгээнтэн” цогцолборын 4 давхарт

    Тийм Үгүй