ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Робот хэдэн зуун мэдээ, нийтлэл бичжээ

     

    Роботууд хүн төрөлхтөн бидний ажлын байрыг булаасаар байна. Өнгөрсөн хугацаанд бид роботууд кафе, түргэн хоолны газарт зөөгч хийж, пицца хүргэж, тэр ч байтугай симфони найрал хөгжмийн хамтлагийг удирдаж байхыг харсан. Тэгвэл роботууд сэтгүүлчдийг орлож чадах болов уу?

    Америкийн “Дижитал Трэндс” цахим хуудсанд бичсэнээр, нэг жилийн өмнө “Вашингтон Пост” сонин блогтоо автоматаар мэдээлэл, нийтлэл оруулдаг “Гелиограф” гэдэг роботыг танилцуулжээ. Энэ роботыг анх Риогийн олимпийн наадмын мэдээлэл, тухайлбал медалийн дүнгийн талаарх мэдээллээр хангахад ашиглаж байсан аж.

    Тэр үеэс хойш “Вашингтон Пост” сонин “Гелиограф”-ын бэлтгэсэн 850 мэдээ, нийтлэлийг нийтэлжээ. Тус робот нь дэлхийн улс орнуудын сонгуулийн дүнгээс эхлүүлээд хөл бөмбөгийн тэмцээн зэрэг өргөн цар хүрээг хамарсан мэдээ, нийтлэл бичдэг болсон байна. “Ю-Эс-Эй Түдэй”, "Ассошиэйтэд пресс" зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ийм автомат програм хангамж ашиглаж эхэлсэн гэнэ.
    “Гэхдээ энэ нь хиймэл оюун ухаант роботууд сэтгүүлчдийг юу юугүй л шуудхан орлодог болно гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч-роботуудыг хөгжүүлэхэд багагүй цаг хугацаа хэрэгтэй” гэж “Вашингтон Пост” сонины стратегич Жереми Гильберт ярьжээ.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй