ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн баг тамирчид дэлхийн аварга болов

    БНХАУ-ын Сияминь хотноо есдүгээр сарын 14-17-нд зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ баг тэргүүн байр эзэлж Дэлхийн аваргын алтан медалийн эзэд болов.
    Манай сагсан бөмбөгчид аваргын төлөөх тоглолтод Сербийн багийг 21:15-аар хожсон байна. Манай сагсанбөмбөгчид 2015 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаа ахиулж, түүхэн амжилтын эзэд боллоо. Монголын тамирчид багийн спортын төрлөөр анх удаа дэлхийн дэвжээнд төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн гэдгээрээ энэ амжилт онцгой юм.
    Монголын сагсан бөмбөгчид энэ жил Ази тивийн аварга болж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ өвөртөлсөн юм. Манай оюутны шигшээ баг ийнхүү дэлхийн аварга болсноор Их дуулга ангиллын тэмцээнд оролцох эрхтэй болов.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй