ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Айл өрх, цэцэрлэг сургуулийн халаалтыг бүрэн олголоо

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь дулааны төв шугам тоноглолд хийх засвар, шинэчлэлтийн ажлуудаа бүрэн дуусгаж, хуваарийн дагуу халаалтыг есдүгээр сарын 15-ны өдөр залгалаа. 

    Есдүгээр сарын 15-наас айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг холбодог. Харин албан байгууллагуудын халаалтыг аравдугаар сарын 1-ний өдрөөс өгдөг байсан.

    Харин энэ жилээс эхлэн халаалтаа урьдчилан авахыг хүссэн албан байгууллагуудтай гэрээ хийгээд дулааны эрчим хүчээр хангах бүтэн боломж бүрджээ.

    Улаанбаатар дулааны сүлжээ компани өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангасан бөгөөд хүссэн айл өрх, албан байгууллага халаалтаа есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн залгуулах боломжийг бүрдүүлсэн байна.

    Нийслэлд одоогийн байдлаар 800 гаруй барилга, обьектын халаалтыг залгаад байна.Аравдугаар сарын 1-нээс өмнө халаалт авах хүсэлтэй албан байгууллагууд Улаанбаатар дулаан сүлжээ компанид хандан, халаалтаа урьдчилан авахыг хүссэн өргөдлөө өгвөл дулааны эрчим хүчээр өнөөдөр ч холбож болно. 

    Эх сурвалж: УБДС 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй