ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Iphone 8 энэ сарын 22-ноос худалдаанд гарна

    iPhone X-ээс гадна Apple компанийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд нь iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch байлаа. iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ.

    Iphone 8 ба Iphone 8 Plus

    • Бүрэн шилэн хийцтэй гэдгээрээ өмнөх загвараасаа ялгаатай
    • Ар ба нүүрэн тал нь зурагддаггүй шилэн хийцтэй бол ирмэг нь хөнгөнцагаанаар бүтээгджээ.
    • Ус ба тоосны хамгаалалттай
    • iPhone 8 нь 4.7 инчийн Retina дэлгэцтэй, iPhone 8 Plus нь 5.5 инчийн Retina
    • Шинэ A11 Bionic процессор нь 6 цөмтэй, 64 битийн ажиллагаатай
    • 3 цөмтэй график процессор нь AR, VR хэрэглээг дэмжих зорилготой
    • Сайжруулсан 12 МП камерын өнгөний филтер, цэгийн ялгарал нэмэгдэж, 4k нарийвчлалтай, 240 frame/sec дүрс бичдэг болжээ.
    • Qi стандартын утасгүй цэнэглэгчтэй нийцэж ажилладаг болсон
    • Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гурван өнгөний сонголттой
    • Үнийн хувьд iPhone 8 нь $699 (128GB), $849 (256GB) хоёр хувилбартай байх бол iPhone 8 Plus нь $799 (128GB), $949 (256GB) байх ажээ 
    • Есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд худалдаанд гарах аж. 

    Эх сурвалж: Аpple

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй