ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Виз мэдүүлэх цагаа утсаар урьдчилж авах боломжтой

    Энэ сарын 11-нээс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар энэ онд дэвшүүлсэн “Цахим иммигрэйшн” зорилтынхоо хүрээнд “Утсаар цаг авах” үйлчилгээ нэвтрүүлжээ. Үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлаж, олон улсын жишигт нийцсэн “Утсаар цаг авах үйлчилгээ” ажиллаж буй юм.

    Тодруулбал, зөвшөөрөлтэй холбоотой бүхий л үйлчилгээг утсаар цаг авч, дараалалгүйгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа юм. “ГИХГ-ын үйлчлүүлэгчид нь гадаадын иргэд, тэр дундаа Монголд хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, боловсролын салбарынхан байдаг. Тиймээс тэдний цаг завыг хэмнээд зогсохгүй, аливаа чирэгдлийг багасгах шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

    Виз мэдүүлэх цаг аюах иргэд ГИХГ-ын зөвлөгөө мэдээллийн 1800-1882 дугаарын утсаар холбогдож цаг авах юм. Ингэхдээ тус газраас сар хүртэлх хугацаанд багтааж цаг олгох бөгөөд үйлчлүүлэгчид тухайн цагтаа ирээд үйлчилгээгээ авах боломжтой болжээ. Түүнчлэн утсаар цаг аваагүй хүмүүст урьдын адил дугаар олгож үйлчлэх юм байна. Мөн энэ сарын 20-ноос виз зөвшөөрлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн туршихаар болжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй