ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй

    2008 оны Бээжингийн Олимпийн эмэгтэй сагсан бөмбөгийн хүрэл медальт Екатерина Лисина дэлхийн хамгийн урт хөлтэй эмэгтэй болсныг Гиннесийн дээд амжилтын ном Баасан гарагт зарлажээ.

    ОХУ-ын үндэсний шигшээ багт төвийн тоглогч байсан Лисинагийн зүүн хөл 132.8 см урт бол баруун хөл нь 132.2 см урт гэнэ. Тэрээр 205 см өндөртэй бөгөөд 2011 онд ээж болж, 2014 онд сагсан бөмбөгийн спортоос зодог тайлж, загвар өмсөгчийн ажилд шилжжээ. Ингэснээр тэр бас дэлхийн хамгийн өндөр мэргэжлийн загвар өмсөгч болсон юм.

    Өдгөө 29 настай Лисина Оросын хамгийн өндөр эмэгтэй сагсан бөмбөгийн тамирчин, Оросын хамгийн том хөлтэй эмэгтэй зэрэг өргөмжлөлийг бас эзэмшдэг юм.

    Эх сурвалж: Russia Today

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй