ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Дэлхийн мисс”-д эх орноо төлөөлөх бүсгүй

    Монголыг Дэлхийн миссийн тэмцээнд төлөөлөх охидын сонгон шалгаруулалт өчигдөр дуусч, үндэсний ялагчаар Ц.Энхжин шалгарлаа. Тэрбээр ийнхүү “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

    Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг интерьер, дизайны мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн Италийн Флоренц хотын Дизайны их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалжээ. Тэрбээр нэг сард эх орондоо ирж өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанид олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг аж.

    Дашрамд сонирхуулахад, Тэрбээр:

    -“Хаврын гоёл-2010” тэмцээний шилдэг загвар өмсөгч

    -“Мiss Globe International 2010” тэмцээний Олны таашаал хүртсэн мисс

    -“Miss Friendship International 2010” тэмцээний дэд мисс

    -“Supermodel International 2012” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэг

    -“Miss Mongolia 2015” тэмцээний дэд мисс, спорт миссээр шалгарч байсан.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй