ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Б.Баярцэцэгийн хоолой үнэд орсоор...

    Урлагт хурдан од болох нь чухал биш Хол явах нь үнэ цэнэтэй гэдгийг уран бүтээл, үйлдлээрээ харуулж яваа залуу дуучин бол Б.Баярцэцэг. Ил задгай хувцаслалт, энд тэндхийн цуу ярианд өртөж олны анхаарлыг татсан удаагүй, зөвхөн уран бүтээл, уянгалаг дуу хоолойгоороо үзэгчдэд үнэлэгдэж ирсэн нь түүний авууштай чанар.

    Тэгвэл Баярцэцэгийн хоолой хэзээ хэзээнийхээсээ ч илүү үнэлэгдэж буй чимээ рок попынхны чихэнд хүрсэн сурагтай. Саяхан тэрээр ЭКО телевизийн бүтээсэн “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны OST “Хазаар цэцэгсийн дуулал” дууг амьдруулсан байна. Энэ дууг ОХУ руу илгээж, тэндхийн цуутай мэргэжилтэн Максим Комовоор мастер, миксингийг нь хийлгэжээ. Максим тэгтэл Баярцэцэгийн хоолойны чадлыг ихэд үнэлж, мэргэжлийн ур чадварыг нь тодотгож магтсан байна.

    Эмэгтэй дуучид 30 нас гараад дуулах чадвар, хүрэх дээд өнгө нь хүртэл хүчирхэгждэг гэж мэргэжлийнхэн хэлдэг. Чухамдаа Баярцэцэгийн мэргэжлийн ур чадвар хийгээд гоо үзэсгэлэн нь хүртэл өдрөөс өдөрт төгөлдөржиж байгаа. Хэзээний л Баярцэцэг хэзээ хэзээнээсээ ч илүү үзэсгэлэнтэй, уянгалаг бөгөөд хүчтэй хоолойгоороо Монголын урлагт илүү тод гялалзах нь.

    Түүний орос мэргэжилтнээс өндөр үнэлгээ авсан “Хазаар цэцэгсийн дуулал” дууг толилуулж байна. Дашрамд дуулгахад, “Хазаар цэцэгсийн дуулал” дуу нь ЭКО телевизийн анхны олон ангит киноны OST бөгөөд кино 9 дүгээр сарын 9-нд нээлтээ хийх юм байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй