ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийн тээврээр оюутны хөнгөлөлттэй зорчих картын захиалга авч эхэллээ

    2017-2018 оны хичээлийн шинэ жилийн оюутны хөнгөлөлттэй зорчих цахим картыг хэрхэн олгох, сунгах талаар нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л. Буянтогтох, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

    2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн орж байгаа оюутнуудад цахим төлбөрийн картыг шинээр олгох юм. Тиймээс энэ сарын 21-25-нд оюутнууд өөрийн сургуульдаа цахим төлбөрийн карт авах мэдүүлгээ бөглөнө. Их, дээд сургуулиуд оюутнуудынхаа мэдээллийг нэгтгэн, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ. Тус газарт наймдугаар сарын 28-30-ны хооронд идэвхжүүлж, сургуулиудад нь хүргэх аж. Их, сургуулиуд есдүгээр сарын 1-5-нд автобусаар зорчих картыг нь оюутнууддаа олгох юм байна. Харин өнгөрөгч онд ашиглаж байсан цахим төлбөрийн картыг дахин авах, хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд оюутнууд сургуульдаа хандаж мэдүүлгээ бөглөж авах боломжтой. Дахин олгох үйл ажиллагаа “Дүнжингарав” худлалдааны төвд болох аж. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй